Сургамжит өгүүлбэр2
бичсэн: Ирээдүйн гүүр, 2012-03-26, 16:33
Гэрийн эзэгтэй
Нэгэн залуу ажлаа тараад орой гэртээ иртэл гэрийнх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харжээ. Гурван хүүхэд нь гадаа шавар шавхай болон тоглож байв. Эхнэрийнх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ. Тэгээд гэртээ орж иртэл бүр ч аймшигтай. Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн, гэрлийн бүрхүүл нь таазнаасаа нааш салаад хөндийрөн тавиурын дээрээс унах шахаж. Том өрөөнд зурагтны дуу эцэстээ хүртэл чангарсан, хүүхэлдэйн кино гарч байна. Амралтын өрөөний шалаар хүүхдийн тоглоом, хувцас хунар энд тэндгүй хөглөрнө. Гал тогооны өрөөнд ортол уг...